Thursday, October 23, 2008

Нэргүй хэ хэ

Уруулаа буд Бүсгүй минь

Унжгар дорой бүү яв

Нас бол цаасан дээр бичдэг Тоо юм

Намбархаж бүү сүйд бол

Хүссэнээрээ амьдар Бүсгүй минь

Хүлээж цөхөрсөн бол Хая

Гоо сайхан яв Бүсгүй минь

Гологдож биш Шилэгдэж амьдар

Сайхан үнэр биедээ шингээж

Салхи татуулан инээмсэглэж яв

Салах хагацлын дуу бүү аяла

Сарны гоо Гүнж мэт Ихэмсэг амьдар !!!

Posted by dashaa in 07:52:21 | Permalink | Comments (1) »

Сайхан хэлдэг хүмүүс гэж бас байх юмаа хө

Хөөтөй тогоог чинь тостой гэж, харийн бэр болж байна
Ханын плитка чинь тустай гэж,
Хан улсыг зорьж байна.
Хэтэвч чинь нимгэн гэж, хүний нутагт үлдэж байна
Хоосон амьдрал утаггүй гэж, хайр сэтгэлээ золиж байна.

Хохь чинь дээ хохь чинь, хонгон дээрээ мэнгэтэй хүү чамаас төрөхгүй
Хазгай муруй хэлэнд чинь, ханилсан амраг чинь татагдахгүй
Хүйтэн жихүүн өдөр, хөх тэнгэр чинь харагдахгүй
Хөлөөн жийгээд суух, эрх чөлөөг чи мэдрэхгүй

Хөмсгөөн зангидаж суухад чинь, хайртай ижий чинь аргадахгүй
Хөгжилтөй багын андууд чинь, ширээг чинь тойроод суухгүй
Хүний нутгын чулуу, хорсолтой хүйтнээр хайрхад
Хоёр нүдний чинь нулимс, унах ч газар олдохгүй

Хадгалж дүүрсэн мөнгө чинь, цагын салхинд хийснэ
Халтайлгаж будсан нүүр чинь, харийн усанд үрчийнэ
Хамаг нандин бүхэн чинь, харь эрд гишгэгдэхэд
Хэн ч чамайг үгүйлэхгүй, харьд ганцаараан үлдэнэ чи…

Posted by dashaa in 07:51:45 | Permalink | No Comments »

Үлгэр үргэлж үнэнийг өгүүлнэ.

Эрт урьд цагт Эрүүл энх, Эд баялаг, Аз жаргалыг дууддаг 3 өвгөн айлын гадаа очиход гэрийн эзэн гэртээ орохыг урьжээ. Гэтэл тэд: бид зэрэг айлд ордоггүй нэгийг нь урь гэжээ. Гэрийн эзэн бодож бодож Эд баялагийг урижээ. Гэтэл эхнэр нь үгүй Аз жаргалыг урьмаар байна гэв. Харин хүү нь Эрүүл энхийг урья гэжээ. Тэгээд хүүгийн хэлснээр болж Эрүүл энхийг дууддаг өвгөнийг урьжээ. Гэтэл нөгөө 2 нь дагаад ороод ирж гэнэ. Учрыг нь асуутал бид 2 Эрүүл энхийг үргэлж дагаж явдаг юмаа гэж ээ.

Posted by dashaa in 07:46:22 | Permalink | No Comments »

Өнөөдрийн мэнд ээ хө

өнөөдөр өглөө ирээд л блог ухаж суулаа зарим нэг мэдэхгүйгээ мэдэх санаатай л одоо тэр My advertisement болон Андуудаа гэж гэсэн 2ийн доор ямар нэгэн зүйл оруулах гэж оролдоод нэг л ажилт олохгүй л байна даа блогийг минь сонирхож байгаа та мэддэг бол надад тус болоод хэлээд дэмжээд туслаад өгөөрэй хө найдлаа шүү хэ хэ
Posted by dashaa in 03:30:40 | Permalink | No Comments »

Wednesday, October 22, 2008

Сайн байцгаана уу найзуудаа

Зиа тэхээр юуны өмнө шинэ өглөөний мэнд ээ найзуудаа.
Энэ блог гэдэг чинь тийм ч амар байнга хийгээд байдаг эд ч биш байна шүү хө өөрийнхөө блогт өөрөө орж үзэлгүй бараг сар болох шахжээ ёстой сонин юмаа завтай юм шиг хэрнээ завгүй, завгүй юм шиг хэрнээ завтай байгаад байх юм аа тэхээр тогтвортой сайхан суугаад юм ч хийж болохгүй юм яая дээ байз энэ блогт юм бичих гэж өдөр бүр 8 цаг 30 минутад ажилдаа ирж байх нь ч хаашаа ч юм бүр сонин байна дөө зүгээр өнөөдөр гадаа хүйтэн байгаа болхоор тийм ч таатай сайхан өдөр биш байна өө за за гайтай 9 нь болчиж ажилаа эхлэхээс дээ бодохлоор хийх юмгүй байж зүгээр сууж болдоггүй энэ их сони ажил юм аа хэ хэ ингээд л хийгээд бас хийхгүй яваад л байж дээ хө

Posted by dashaa in 01:56:04 | Permalink | No Comments »

Wednesday, September 24, 2008

Охин үрээ хайрла

Охин үрээ хайрла
Омогдон загнахдаа ч хайрла
Охин үрээ хайрла
Ойворгон загнахдаа ч хайрла
Нар ханын толгойд буухад хааяа нэг сэрэг, бүү зэмлэ
Насаараа тэр чинь өглөө босох хүн, төрсөн гэртээ л нойр аваг
Нар шингээж үдшийн хар чийг унатал найз нартайгаа дуулалдаг
Насаараа тэр чинь айлын голомт манаж, морин төвөргөөн хүлээнэ
Тэнгэрт чинь нар ч бий хур ч бий
Тэнгэрлэг охин үрийг чинь жаргал ч тооно зовлон ч тооно
Хөөрхий түүнийг нялхад нь л жаргаа
Хүүрнэн зургахад яахав дээ орчлон түүний багш юм
Хүний л гарт очих бүсгүй түүнийг энхрий л
Хүний л эрхэнд жаргах Охин үрээ хайрла
Posted by dashaa in 02:29:58 | Permalink | No Comments »

Tuesday, September 23, 2008


миний авсан зураг манай нутгийн уулс сайн ажвал энд хэдэн амьтан байгаа олхыг бодоорой

Posted by dashaa in 04:33:00 | Permalink | No Comments »

Интернэт ухаж явтал

Бүсгүй минь чи бүү тэнэглэ
Б
үрэнхий шөнөөр бусдын нөхрийг бүү өвөртөл
Булбарай
үрсийнх нь хоол руу
Бусармаг аргаар хошуу б
үү дүр
Б
үдэг дэнгийн гэрэл сахисан эрвээхэйн
Б
үүдгэр хувь заяанд бүү дурла
Буян н
үгэлийг чинь хаа нэгтэйгээс
Цэгнэж байдгийг ухаар
Хэнэгг
үй гудиггүй эр хүний
Хэтэвч тэй м
өнгөнд бүү шуна
Хээрийн цэцэг шиг тэнгэр
өөд ихэмсэг урга
Хэн нэгний жаргалийг б
үү дундал
Өрөөлийг зовлонд унагавал
Өөрөө зүдэрдгийг мэд
Өр зүрхийн сэвтүүлж
Өөр хүний нөхөрт энгэрээ бүү задал
Эм х
үний нулимсанд хорвоо цаддаггүйг мэдэж
Ижил тавилан заяатай б
үсгүй нэгнээ хайрла
Бусдын нулимсыг чи булаг шиг урсгавал
Буцах замдаа чинийх далай шиг арвижадагийг сана
Буруу з
өв хоёроо бушуухан цэгнэж
Будант хангайн тэнгэрлэг согоо шиг амьдар
Ашиг хонжооны т
өлөө аргаа бүү бар
Амьдрал чамд хайрласан х
үч оюунаа л дайчил… .

 

Posted by dashaa in 04:24:40 | Permalink | No Comments »

Monday, September 22, 2008

shine ogloonii mend

Миний бас миний таних тэр хүн л учрыг нь мэдэх дөрөвхөн мөрт тэр үед их сонин ч үнэхээр гоё санагдах билээ даанч хүүхэд байж дээ хэ хэ

Итгэлийн минь гүнд
Сэтгэлийн минь галыг бадраасан
Хайрын минь эзэн чи
Сайн байна уу ?

Posted by dashaa in 02:33:14 | Permalink | No Comments »

Friday, September 19, 2008

Өөртөө л итгээрэй

Магтаалын үгэнд бардаад яахав
Үнэн үгэнд хонзогноод яахав
Худалч хүнд хууртаад яахав
Хуурамч хүмүүст гомдоод яахав
Залхуу хүнд найдаад яахав
Замбараагүй явдалтанд үнэмшээд яахав
Амалсан бүхэнд итгээд яахав
Алдсан юманд харамсаад яахав
Арван хуруу тэгш биш дээ
Алдаа оноогоо эрэгцүүлж бодно биз
Шударга үнэнийг олоход бэрх л дээ
Шулуун хэлэхэд өөртөө л итгээрэй Have a nice Day
Posted by dashaa in 03:30:23 | Permalink | No Comments »